Wednesday, November 28, 2012

Эрчим хүчний зах зээл 2012 оны 10-р сарын үйл ажиллагааны дүн

Нэг худалдан авагч
НХА нь 2012 оны эхний 10 сарын байдлаар 3105.04 сая.кВтц цахилгааныг дотоодын 5 үйлдвэрлэгчдээс, 17.2 сая.кВтц цахилгааныг Дорнод бүсийн эрчим хүчний системээс, 235.3 сая.кВтц цахилгааныг импортоор худалдан авч, 3223.0 сая. кВтц цахилгааныг түгээх компаниудад, 19.2 сая.кВтц цахилгааныг экспортод борлуулсан байна. Өмнөх оны мөн үеэс Нэг худалдан авагчийн худалдан авсан цахилгаан 8.4 хувиар, худалдан авах тариф 6.4 хувиар, худалдсан цахилгаан 8.54 хувиар, худалдах тариф 4.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Спот зах зээл
Энэхүү зах зээл дээр 2012 оны эхний 10 сард 153.6 сая төгрөгийн өртөг бүхий 2361.2 мян.кВтц цахилгаан эрчим хүчний арилжаа үйлдвэрлэгчдийн хооронд хийгдсэн байна. Тайлант хугацаанд Спот зах зээл дээр “ДЦС-4” ТӨХК 64.4 сая төгрөгийн, ашигтай, “ДЦС-2” ТӨХК 18.4 сая төгрөгийн, “ДЦС-3” ТӨХК 25.4 сая төгрөгийн, “ДДЦС” ТӨХК 20.5 сая, “ЭДЦС” ТӨХК 0.16 сая төгрөгийн төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
Аукционы зах зээл
Аукционы зах зээл дээр 2012 оны эхний 10 сард 8508.4 мян.кВтц цахилгааныг үйлдвэрлэгчид энергийн тарифаа 0.015-0.04 хувиар бууруулан оролцсон байна. Аукционы зах зээл дээр арилжаалсан цахилгаан төвийн бүсийн цахилгааны зах зээлийн 0.3 хувийг эзэлж байна.




www.erc.mn

No comments:

Post a Comment