Friday, December 29, 2017

Халаалтыг дэмжих нарны ваакуум коллектор бүхий системийн ерөнхий бүдүүвч

1. Ус нөөцлөх сав
2. Цахилгаан халаагуур
3. Ус нөөцлөх саван доторх дулаан нөөцлүүр
4. Барилгын радиатор
5. Хий авагч
6. Радиаторын эргэлтийн насос
7. 7,7а Юүлэх хаалт
8. Тэлэлтийн сав
9. Аваарын клапан
10. Нарны вакуум коллектор
11. Нарны вакуум коллекторын эргэлтийн насос
12. Үл буцах хаалт
13. Хог шүүгч
14. Манометр
15. Термометр
16. Манометр
17. Ус нөөцлөх савны юүлэх хаалт
18. Удирдлагын хайрцаг. A,C,E,G нь температурын мэдрэгчүүд. B,D нь насосны тэжээл. F цахилгаан халаагуурын тэжээл

Friday, January 4, 2013

SR802 Power Relay for Solar Water Heating System Controllers

Коллектор суурьлуулсан 6 айлдаа SR802 тенний автомат relay суурилууллаа.
Ингэснээр манай систем бүрэн автомат болж байнаа гэсэн үг шүү дээ.



24/7 Concentrated Solar Thermal Power

Australia`s Energy Security - 24/7 Concentrated Solar Thermal Power plus Molten Salt Storage (CSP+)

Wednesday, November 28, 2012

Эрчим хүчний зах зээл 2012 оны 10-р сарын үйл ажиллагааны дүн

Нэг худалдан авагч
НХА нь 2012 оны эхний 10 сарын байдлаар 3105.04 сая.кВтц цахилгааныг дотоодын 5 үйлдвэрлэгчдээс, 17.2 сая.кВтц цахилгааныг Дорнод бүсийн эрчим хүчний системээс, 235.3 сая.кВтц цахилгааныг импортоор худалдан авч, 3223.0 сая. кВтц цахилгааныг түгээх компаниудад, 19.2 сая.кВтц цахилгааныг экспортод борлуулсан байна. Өмнөх оны мөн үеэс Нэг худалдан авагчийн худалдан авсан цахилгаан 8.4 хувиар, худалдан авах тариф 6.4 хувиар, худалдсан цахилгаан 8.54 хувиар, худалдах тариф 4.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Спот зах зээл
Энэхүү зах зээл дээр 2012 оны эхний 10 сард 153.6 сая төгрөгийн өртөг бүхий 2361.2 мян.кВтц цахилгаан эрчим хүчний арилжаа үйлдвэрлэгчдийн хооронд хийгдсэн байна. Тайлант хугацаанд Спот зах зээл дээр “ДЦС-4” ТӨХК 64.4 сая төгрөгийн, ашигтай, “ДЦС-2” ТӨХК 18.4 сая төгрөгийн, “ДЦС-3” ТӨХК 25.4 сая төгрөгийн, “ДДЦС” ТӨХК 20.5 сая, “ЭДЦС” ТӨХК 0.16 сая төгрөгийн төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
Аукционы зах зээл
Аукционы зах зээл дээр 2012 оны эхний 10 сард 8508.4 мян.кВтц цахилгааныг үйлдвэрлэгчид энергийн тарифаа 0.015-0.04 хувиар бууруулан оролцсон байна. Аукционы зах зээл дээр арилжаалсан цахилгаан төвийн бүсийн цахилгааны зах зээлийн 0.3 хувийг эзэлж байна.

Tuesday, November 27, 2012

Сэргээгдэх эрчим хүчийг усны шахуургад ашиглах


Та худгаас ус татах, зүлэг ногоо усжуулах, усан оргилуур ажиллуулах зэргийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдсэнээр өөрийн мөнгөө хэмнээд зогсохгүй агаарын бохирдлыг бууруулахад тус нэмэр болж чадна. Нар салхины эрчим хүчийг аль ч газар ашиглахад тохиромжтой төдийгүй алслагдсан нутаг оронд нэн тохиромжтой юм. Учир нь цахилгаан дамжуулах шугам нь алс газар татахад үнэтэй байдаг.

Sunday, November 25, 2012

Дадлагын хугацаанд хийсэн ажлаас


Дадлагаа Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв ТӨҮГ-т хийсэн юм дадлага нилээн урт хугацаанд үргэлжилсэн. Ер нь дажгүй байсан их ч танилтай болсон